Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймагт Талбайн теннисний УАШТэмцээн боллоо

2016-09-02

Талбайн теннисний өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 08  дугаар сарын 27-ны өдөр Дархан хотноо  эхэллээ. Тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд 100 гаруй өсвөрийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

              Энэ тэмцээний нэг онцлог нь олон улсын стандартыг хангасан талбайн теннисийн спортын 2 корт бүхий зүлгэн талбайг Дархан хотноо шинээр байгуулж нээлтээ хийсэн явдал юм. Талбайг Монголын бизнесийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг Ганбаатар захиралтай "МАКС" групп 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулан Дарханчуудад хүлээлгэн өгсөн байна. Тус нээлтэнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Монголын Талбайн теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нямдэлгэр, 2006 оны Талбайн теннисийн Азийн аварга, БНӨСУ-ын дасгалжуулагч, "Хавай" спорт цогцолборын захирал Ан Жэ Сан, ДУА-ийн БТСГазрын дарга Н.Батлав, ДУА-ийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа, Дархан хотод талбайн теннисний талбайг анхлан санаачилагч н.Эрдэнэбат, ДУА-ийн Талбайн теннисний холбооны дэд тэргүүн Г.Анхбаяр, мөн ДУА-ийн ТТХолбооны тэргүүлэгчид оролцлоо.


Мөн үеэр тамирчдын эцэг эхчүүдийн зөвлөлөөс тамирчид, хүүхдүүдийнхээ дасгал сургуулилтанд зориулсан 4 сая төгрөгийн үнэ бүхий "Lobster Elite 2" загварын бөмбөг шидэгч машин бэлэглэж, ирээдүйн тамирчиддаа хөрөнгө оруулалт хийлээ.

Тэмцээнд Дархан-Уул аймгийн баг тамирчид 1-рт байранд, 2-р байранд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн баг тамирчид, 3-р байранд Нийслэлийн "Өрнөх" клуб, "Эвсэг" клубийн баг тамирчид тус тус шалгарч нийт багийн дүнгээр Дархан-Уул аймгийн тамирчид Улсын аваргын болзол хангалаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%