Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Улаан-Үүд” хотын ойд Дархан-Уул аймгийн удирдлагууд оролцлоо

2016-09-05

“Улаан-Үүд хот нь Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, иргэдийн хоорондын харилцаатай салшгүй холбоотой түүхт хот билээ. Тэр ч утгаараа Дархан-Уул аймгийн удирдлагууд Улаан-Үүд хотын 350 жилийн ойд ач холбогдол өгч ийнхүү албан ёсны айлчлалаа хийсэн юм.  ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковын урилгаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын тэргүүтэй ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд ирлээ. 350 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ, БНСУ, Япон улс, Монгол Улсын хотын дарга нар болон ОХУ-ын Ангарск, Омск, Новосибирск , Чита зэрэг хотын дарга нар иржээ. Улаан-Үд хотын түүхт ойн баярын хурал 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр боллоо.


Ирэх сард манай аймгийн түүхт 55 жилийн ой болно. Тиймээс ах дүү хотуудын харилцаатай Улаан-Үүд хотын ойн баярын арга хэмжээг хэрхэн ёслол төгөлдөр зохион байгуулж байгаатай танилцан туршлага судлалаа. Энэхүү ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын 10 гаруй хотын дарга уригдан оролцож байгаагийн зэрэгцээ төрийн өндөр дээд хэмжээний зочид ирсэн гэдгийг Улаан-Үд хотын дарга А.М Голков онцолж байлаа. 2016 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр 15.00 цагт Г.Цэдэнжавын нэрэмжит Буриад улсын дуурь бүжгийн эрдмийн театрт баярын хурал, ардын урлагийн уран бүтээлчид урлагийн гала концертыг зочдод сонирхууллаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%