Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүүхдийн автобус явж эхэлсэнээр 5 км газарт алхах шаардлагагүй болов

2016-09-08

2012 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл хүүхдийн автобусыг туршилтаар явуулж байсан бол 2013-2014 оны хичээлийн жилд үйлчилгээг нь жигдрүүлж 3 чиглэлд тогтмол явуулдаг болгосон юм. Аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ жил ч мөн хүүхдийн автобусыг “Хөтөл” , “Мангирт”, “Ширээнуруу”, “Хабитат” гэсэн дөрвөн чиглэлд 9 дүгээр сарын 1 нээс явуулж эхэлсэн. Төвөөс алслагдсан гэр хорооллын багийн хүүхдүүдийн сурах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, сурагчдыг болзошгүй аюул ослоос сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа уг ажлын үр дүнд 3 мянга гаруй хүүхэд өөрсдөд нь зориулсан тусгай автобусаар үйлчлүүлэх болмжтой болсон юм. Энэ жилээс автобусанд чиглүүлэгч багшийг ажилуулдаг болгосон нь шинэ санаачлага байлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%