Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Нийгмийн Бодлогын чиглэл”- ээр хэлэлцүүлэг өрнүүлэв

2016-09-08

Аймаг, Сумын  ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим хамтран  “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2017- 2020 он/ хөтөлбөрт иргэдээс санал авах тухай” 7 цуврал нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 9 дүгээр сарын 5,6,7-ны өдрүүдэд зохион байгуулав. Анхны хэлэлцүүлэг / 2016.09.05 /- ны өдөр Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж нийгмийн салбарыг хамарсан бөгөөд Дархан сумын багуудын төлөөлөл 50 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль зүйн асуудал хариуцсан орлогч дарга Т.Ганболд үйл ажиллагааны хөтөлбөрийг төслийг танилцуулж мэдээлэл өглөө. Нийгмийн бодлогын чиглэлээр 3 дэд бүлэгт 31 зорилт бүхий ажлыг төлөвлөсөн байна. Ингэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай бүлэг оруулсан бөгөөд “ХБИргэдэд ээлтэй орчин” бүрдүүлэхийг зорьсноороо онцлог гэж тус хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Т.Ганболд тэмдэглэн хэлэв.
     Хэлэлцүүлэгт оролцогчид тус хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт, эдийн засгийн нөхцөлийг ул суурьтай судлах, Ажлын байрыг нэмэгдүүлэх, Их дээд сургууль дөнгөж төгссөн шинэ боловсон хүчнийг орон нутагтаа ажиллах нөхцлөөр хангах, Дархан сумын 1-3 багт өрхийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Шинээр баригдсан орон сууцнуудын нэг давхарт хүүхдийн цэцэрлэг барих, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг байрлуулах “Түр хамгаалах байр” байгуулах зэрэг олон санал санаачлагуудыг гаргасан юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%