Аймаг, Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2017-2020 он/ хөтөлбөрт иргэдээс санал авах тухай” нээлттэй хэлэлцүүлгийг /2016.09.05/ “Хөгжлийн бодлого төлөвлөлт, зохион байгуулалт, Санхүү төсвийн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 8 бүлэг 119 заалттай. Уг төслийг иргэдэд заалт бүрээр танилцуулж иргэдээс санал авах зорилгоор тус хэлэлцүүлгийн гурван салбараар ангилж хийв. Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр 30 зорилт багтжээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс Орон сууцны контор байгуулах,Жишиг хорооллын бүтээн байгуулалтын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, Орчны бохирдлыг арилгахад оршин суугчдын оролцоог нэмэх, Цэнгэлдэх хүрээлэнгийн ханыг дагуулж, хаалга цонхыг битүүлэн, дээвэрлэж, стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэнтэй болох, “Хотын мастер төлөвлөгөө”-г батлах, Нийтийн эзэмшлийн зам талбайд хонгилын системийг нэвтрүүлэх зэрэг саналуудыг гаргалаа.