Аймаг, Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдээс санал авах нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 5-7 ны өдрүүдэд зохион байгуулав. Хөтөлбөрийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн Нийгмийн бодлого, Санхүү эдийн засаг, Хууль хяналтын салбарыг хамруулан гурван салбар хэлэлцүүлэг явуулав. Түүнчлэн Шарын гол, Хонгор , Орхон сумдад энэ сарын 6-7 ны өдрүүдэд хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийг саналыг авчээ. Аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Дархан-Уул аймгийн Төрийн бүх шатны байгууллагууд, ТББ, Иргэний нийгмийн зөвлөл, Дархан сумын багуудын ИНХ, ЗДТГ-аар дамжуулан иргэдэд танилцуулан санал авсан бөгөөд мөн цахим сайт, фейсбүүкээр дамжуулан санал авчээ. Эдгээр саналуудыг нэгтгэн, салбар чиглэл бүрээр нь ангилан, хөтөлбөрийн төсөлд 8 бүлэг, 118 зорилтыг боловсруулсан байна. Аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Т.Ганболд уг хөтөлбөрийн төслийг Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан Дархан, Орхон, Хонгор, Шарын гол, Хонгор сумын Салхит багийн иргэдэд танилцуулж, хамтран хэлэлцэв. Иргэний танхимын дээрх 7 цуврал хэлэлцүүлэгт нийт 360 иргэн оролцож, давхардсан тоогоор 300 гаруй саналыг гаргажээ.
Үүнээс Ажлын байрыг нэмэгдүүлэх, Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарах, төв болон хороолол доторх замыг засах, Гэр хорооллын хөгжлийг дэмжих, Эрүүл мэнд, Боловсролын салбарыг хөгжүүлэхэд тоног төхөөрөмж засвар үйлчилгээ хийх зэрэг саналууд дийлэнх хувийг эзэлжээ.
Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг иргэдийн саналыг нэгтгэн, ангилж, хөтөлбөрийн төсөлд тусгаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах бөгөөд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, эцэслэн батлах юм. Ингэснээр Дархан хот 2017-2020 онд хэрэгжүлэх “Бодлогын баримт бичиг”-тэй болно .