Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХЯНАЛТЫН ХОРООД БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

2016-09-12

            Өнөөдөр Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо хуралдаж энэ оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын 8-р сарын 25-ны өдрийн 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 2-р хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн Аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо, Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо, Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хороо, Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо, Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороодыг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг тогтоолоор баталсан. Өнөөдөр Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо анхны хурлаа хийж энд онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

            Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо нь Орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлал, ашиглалт, хадгалалт, хамгаалалт болон Гадаад харилцаа, хамтын ажиллагаа Гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл тусламж Үйлдвэрлэл, үйлчилгээ хөрөнгө оруулалтыг дэмжих Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих Албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт Улсын болон орон нутгийн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт орон нутгийн Санхүүгийн чадавхыг дээшлүүлэх зэрэг чиглэлийн асуудалд хяналт тавьж ажиллах юм. Хяналтын хороод жилийн төлөвөлөгөөгөө баталж, тасралтгүй үйл ажиллагааг хангах, бөгөөд жил тутам ажлаа тайлагнаж ажиллах ёстой байдаг.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%