Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Чех, Дарханы Бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

2016-09-14

Бүгд Найрамдах Чех Улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан “Бизнес уулзалт” өнөөдөр /2016.09.13/ боллоо. Тус уулзалт 2010, 2012 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаа хоёр улсын бизнес эрхлэгчид нүүр тулан уулзаж, төсөл хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж буйгаараа онцлогтой. 
Уулзалтанд БНЧУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Милослав Стасек /Miloslav Stasek/ тэргүүтэй Чех улсын 20 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бол манай талаас Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нийт 70 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм. 
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат тэртээх 1961 онд Бурхантын хөндийд Дархан хэмээх их айлын суурь тавигдан хөгжин дэвшихэд БНЧУ-ын дэмжлэг асар их байсныг онцлоод хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, байгаль хамгаалал, барилга, уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 
Дархан хот нь ашигт малтмалын баялаг ихтэй учир үүсч хөгжсөн цагаасаа аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг баримталж ирсэн. Тийм ч учраас анх Чех Улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байсан Цементний үйлдвэрийг хамтран хөгжүүлэх, Нүүрсийг коксжуулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ. Түүнчлэн 2014 оноос БНЧУ-ын буцалтгүй тусламжаар Шарын гол суманд хэрэгжиж буй “Ойн санг эрүүлжүүлэх, нөхөн сэргээх” төслийн хугацааг уртасгах, өргөжүүлэх боломжийг хоёр тал эрэлхийлж байгаа юм. 
“Бизнес уулзалт”-ын үеэр БНЧУ-ын Оломоуц мужийн Худалдааны танхим, Дархан-Уул аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимууд нь хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. Тус санамж бичиг нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг хамтран ажиллах боломжоор хангах, харилцан мэдээлэл солилцох, салбар бүрд туршлага судлахад ихээхэн ач холбогдолтойг Аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Мэндхүү ярьж байлаа.
Ийнхүү гуравдахь удаагаа манай аймагт зохион байгуулагдсан Чех улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн, бизнес эрхлэгчдэд томоохон боломжуудыг олгосон ач холбогдол өндөртэй уулзалт боллоо гэдгийг талууд онцолж байв.

MTA

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%