Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хяналтын иж бүрэн системийг хүлээлгэн өглөө

2016-09-15

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс сургууль орчмын бүсийг хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бий болгох санаачилга гарган байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгуулагуудыг дэмжиж оролцох уриалгыг гаргасан. Уг санаачилгыг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага дэмжиж замын хөдөлгөөний нягтаршил ихтэй сургууль орчмыг хүүхдэд ээлтэй аюулгүй зам талбайгаар хүрээлүүлэх зорилгоор Оюуны Ирээдүй Цогцолбор сургууль болон 15 дугаар сургуулиудын ойр орчмын хажуугийн замууд дээр 14.000.000/арван дөрвөн сая/ төгрөгний өртөг бүхий 4 камерыг иж бүрэн хяналтын системийн хамт суурилуулан хүлээлгэж өглөө.


Энэхүү иж бүрэн камерын системийг суурилуулснаар сургууль орчмын бүсэд замын хөдөлгөөний зохицуулалт хийх, замын аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудыг нэгдсэн стандартаар хангах, хүүхдүүд сургуулийн бүсэд хэрхэн хөдөлгөөнд оролцох байдлыг зохицуулах, хянах бүрэн бололцоотой болсон  байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%