Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Говь фестиваль” арга хэмжээ 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2016-09-16

Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих, Өмнөговийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, хямд үнэ өргөн сонголтоор иргэд олон нийтийг хангах зорилготой “Говь фестиваль-2016” намрын үзэсгэлэн худалдааг Өмнөговь аймаг 2005 оноос хойш зохион байгуулж ирсэн ба энэ жил 12 дахь жилээ зохион байгуулагдаж байна.

 

Энэ удаагийн Говь фестиваль-2016” арга хэмжээ нь өмнө жилүүдийнхээс өргөн дэлгэр болж байгаа ба амьд мал, махыг шууд малчдын гар дээрээс худалдаалж мөн Даланзадгад сумын Шинэ говь худалдааны төвд зориулалтын газар зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна.

Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Амарзаяа, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, иргэд малчдад хандан үг хэллээ.

Уг арга хэмжээ нь 9 дүгээр сарын 16-наас 19-нийг дуустал 4 хоног зохион байгуулагдана.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%