Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн ОБГ-т тусгай зориулалтын автомашин, багаж тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

2016-09-19

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт гамшиг ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий найман тоннын ус тээвэрлэх автомашин 1, 30 метр өндөрт сунах шаттай 1, аврах ажиллагааны багаж зэвсгээр бүрэн тоноглогдсон үндсэн зориулалтын 2 нийт дөрвөн авто машин болон багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар ангиудын бие бүрэлдэхүүн автомеханик шатны машин, гал унтраах автомашин, автоцистерн, том шахуурга /мотопомп/, жижиг шахуурга, үлээгч аппарат-40ш, үүргийн гал унтраагуур-30ш, хүрз-30ш L-1 костюм, хөөс үүсгэгчийг тус тус хүлээлгэн өгсөн байна.

Аврах гал унтраах 54 дүгээр ангид 1, төв гал унтраах 22 дугаар ангид 2 авто машиныг хуваарилсан бол Шарын гол сумын гал унтраах 55 дугаар ангид нэг машиныг өгчээ. Шинээр ирсэн тусгай зориулалтын машинууд нь Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, БНСУ-уудад үйлдвэрлэгдсэн аж.

Тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт хүлээн авах нээлтийн үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Батбаяр хэлсэн үгэндээ “Дархан-Уул аймаг Монгол Улсын томоохон хотын нэг. Хүн ам ихээхэн суурьшдаг хөгжлийн хурдац өндөр байгаа үед аймгийн ард иргэдэд болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед түргэн шуурхай тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулахад том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдлээ” хэмээн онцоллоо.  Р.Тунгалаг-Эрдэнэ 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%