Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЙГАЛЬ ОРЧИН, ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО УС СУВАГ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2016-09-19

         Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, М.Жаргалсайхан нар 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Ус суваг ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, Ерөнхий инженер Ц.Удвал болон Байгаль орчны асуудал  хариуцсан ажилтан Ц.Зол-Эрдэнэ нартай уулзан үйл ажиллагаатай  танилцан холбогдох мэдээ мэдээллийг харилцан солилцож хамтран ажиллалаа.

      “Дархан Ус суваг” ХК нь Дархан хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх зорилгоор 1965 онд Ус сувгийн товчоо нэртэйгээр анх байгуулагдсан. Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003.01.15-ны өдрийн 09 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтад орж 100% орон нутгийн өмчит байгууллага болсон.
      Компанийн эрхэм зорилго: нь Хэрэглэгчдийг унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хангаж, экологийн тэнцвэрт нийцсэн бохир усыг байгальд нийлүүлэх явдал юм. Компанийн зорилт нь Дархан хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, зохих түвшинд цэвэрлэх харьцааг зохицуулахад оршино.
Компанийн ТУЗ нь 9 гишүүн, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус компани нь Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйлдвэрлэл, үйлчилгээний Усан Хангамжийн алба, Ариутгах татуургын алба, Орон сууцны алба, Маркетингийн алба, Техник шуурхай үйлчилгээний алба, Лаборатори, Захиргаа аж ахуйн гэсэн үндсэн 7 нэгж, Захиргаа удирдлагын хэлтэс, Үйлдвэр технологийн хэлтэс, Санхүү эдийн засгийн хэлтэс гэсэн 3 хэлтэс, хөдөлмөрийн гэрээгээр 200-аад, түрээсийн гэрээгээр 40, дотоодын цэргийн тусгай салааны хамгаалагчид 20 харуулын ажилчид , нийт 260-аад ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
       Дархан хотын 1121 гаруй үйлдвэр аж ахуйн газрууд, 10790 гаруй айл өрхтэй цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан, гэр хорооллын 28 мянга гаруй хүн амд зөөврөөр 17 цэгт, сүлжээгээр 23 цэгт нийт 40 ус түгээх цэгүүдээр дамжуулан түрээсийн хэлбэрээр үйлчилж байна. Усан хангамжийн эх булгийн гүний 18 худаг, дамжуулан шахах 1 ба 2-р өргөгч станц, 16ОООмЗ багтаамж бүхий 4 усан сан, төслийн хүчин чадал 70,0 мян.мЗ/ хоног, цэвэр усны төв болон салбар шугам сүлжээний нийт урт 215,3км. Төв цэвэрлэх байгууламжийн төслийн хүчин чадал 50.0 мян.мЗ/хоног. Бүрэн биологи цэвэрлэгээний байгууламжтай, бохир усыг  87-оос дээш хувиар цэвэрлэн байгальд нийлүүлж байна. Бохир ус хүлээн авах дамжуулан шахах 3 станцтай. Төв болон салбар сүлжээний нийт урт 223,5км.
    Бүрэн биологи цэвэрлэгээний байгууламжийн төслийн хүчин чадал 50000м3/хоног. Өнөөдрийн байдлаар хоногт 7000-8000м3 усыг татан зайлуулж цэвэрлэн бохир усны стандартын дагуу лабораторийн хяналтан доор хараа голд нийлүүлж байна.

         Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хорооны зүгээс Ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах хэтийн төлөвлөгөө, саарал усыг ашиглах, экологийн аюулгүй байдлын стандарт шаардлагыг бүх тал дээр хангаж ажиллах зөвлөмж зөвлөгөөг өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%