Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дарханчууд Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны нэрэмжит гудамжтай боллоо

2016-09-20

БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсэн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд тайлбарлан таниулах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 29 дугаар тогтоол гарч улсын хэмжээнд 100 жилийн ойн арга хэмжээнүүд зохион байгуулав. Маршал Цэдэнбал Монгол улсын төрийг удирдаж байх хугацаандаа буюу 1960 оны 4 дүгээр сард ирээдүйн хотын буйрыг бурхантын хөндийд төлөвлөн МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 1/260 дугаар тогтоолоор Улаанбаатар төмөр замын Дархан станцын дэргэд Дархан хот байгуулах тухай тогтоол гаргаж байжээ. Үүнээс харахад Дархан хотыг үүсгэн байгуулах анхны санаачлагыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Цэдэнбал гаргаж байжээ. Ийнхүү Дархан хотын үндэс суурийг тавьж түүхэн гавьяа байгуулсан эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын зүүн урд уулзвараас төмөр замын 8 дугаар байрны уулзвар хүртэлх гудамжийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох тухай тогтоол гаргажээ. Дарханчууд Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны нэрэмжит гудамж нээлтийг 2016.09.18 ны өдөр хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%