Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОБГазарт машин хүлээлгэн өглөө

2016-09-20

Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улсын төсвийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 8тн-ын ус тээвэрлэх авто машин, 30 метр өндөрт сунах шатны авто машин, аврах ажиллагааны багаж зэвсгээр бүрэн тоноглогдсон үндсэн зориулалтын хоёр авто машин буюу нийт дөрвөн авто машиныг нийлүүлж байгаа юм. Эдгээр авто машиныг 9 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд ОБГ-т хүлээлгэн өглөө. Дээрх авто машинууд нь Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, БНСУ-уудад үйлдвэрлэгдсэн нэгдүгээр зэрэглэлийн хүчин чадалтай, сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон ажээ.Ийнхүү зориулалтын авто машинтай болсноор иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг ОБГ-ын хүчин чадал нэмэгдэж байна.Эдгээр авто машины нэгийг Гал унтраах 54 дүгээр ангид, хоёр авто машиныг төв гал унтраах анги буюу Гал унтраах 22 дугаар ангид тус тус хуваарилжээ.Энэ сарын 14-ний өдөр Шарын гол сумын Гал унтраах 55 дугаар ангид дээрх гал унтраах тусгай зориулалтын 8 тн-ын ус тээвэрлэх хүчин чадал бүхий авто машиныг хүлээлгэн өгсөн билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%