Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

380 гаруй оюутан намрын ургац хураалтанд оролцож байна

2016-09-20

Ургацын урьдчилсан балансаар нийт 11.7 мянган га-д үр тариа тариалснаас 18,8 мянган тонн буюу га-аас 16.2 цн ургац хураан авах тооцоотой байна. Үүнээс 1.8 мянган тонныг нь ирэх оны тариалалтад, 2.5 мянган тонн-ыг нь үрийн улсын нөөцөд, 11.4 мянган тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Мөн 605.7 га-аас 7.5 мянган тонн буюу га-аас 125.3 цн төмс, 1279.9 га-аас 17.7 мянган тонн буюу га-аас 138.67 цн хүнсний ногоо, 1.8 мянган тонн тосны ургамал, 105 тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан тооцоог гаргасан байна. Нийт 13516.1 га-д уриншийн 1 дүгээр боловсруулалт, 11903.3 га-д уриншийн 2 дугаар боловсруулалт, 3049.2 га талбайд уриншийн 3 дугаар боловсруулалтыг хийгээд байгаа бөгөөд үүнээс химийн буюу тэг элдэншүүлэлтээр 5080 га-д буюу нийт боловсруулсан уриншийн 37.5 хувийг эзлэж байна.Ургац хураалтын ажилдүр тарианы 42 комбайн, ангилангийн 14 жатка, шуудын 42 жатка, төмс хүнсний ногооны 17 хураагч техник ажиллаж байна. Энэхүү техникийн хүчин чадлын тооцоог хийж үзвэл хураалтыг цаг уурын ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 17-21 хоногт хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Аймгийн ургацын штабыг шинэчлэн байгуулж, ургац хураалт болон хадлангийн мэдээг нэгтгэх, цаг агаарын мэдээг тариаланч, малчдад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулжээ.  Цаг уур орчны шинжилгээний газраас өгч буй мэдээллээр 9, 10 саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбогдуулан ургац хураалтын ажлыг богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс ургац хураалтад оюутан залуусыг идэвхтэй оролцуулахаар ХХААХҮ-н сайдын уриалга болон аймгийн засаг даргын албан тоотын хамт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 7 их дээд сургууль, коллеж, МСҮТөвд хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар 380 гаруй оюутнууд намрын ургац хураалтын ажилд ажиллаж байна.Улаан буудай, төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил эхлээд байна. 09 дугаар сарын 15-ны байдлаар буудайн 1250 га талбай ангилан хадалт хийж 349 га-г цайруулан, шууд хураалтаар 450 га нийт 799 га-аас 1580 тонн буюу га-аас 19.8 цн, төмс 125 га-аас 1350тонн буюу га-аас 108 цн, хүнсний ногоо 389 га-аас 3590.5 тонн буюу га-аас 92.3 цн ургац хурааж нийт гүйцэтгэл 7.1 хувь байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%