Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ 8 ДУГААР САРЫН МЭДЭЭЛЭЛ

2016-09-20

 Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр 8 сард 188 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувиар нэмэгдсэн байна.

Нийт гэмт хэргийн 57.4 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 16.5 хувийг хулгай, 4.8 хувийг эзэнгүй хэрэг, 15.4 хувийг бусад гэмт хэрэг, 19.7 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. Оны эхнээс 477 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.8 хувиар буюу 65 хүнээр нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 169.9 сая төгрөгийн хохирол учруулсаны 87.8 хувийг барагдуулсан байна.

Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 72.9 хувийг хөнгөн, 22.9 хувийг хүндэвтэр, 4.3 хувийг хүнд гэмт хэрэг эзлэж байна. Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 12, албан тушаалын гэмт хэрэг нэг, хүүхэд оролцсон гэмт хэрэг тав, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 37 гарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%