Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2016-09-21

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн есдүгээр хуралдаан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар "Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат, "Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Хуралдаан зарлан хуралдуулах тухай" асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баянзул нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6140
4632 / 75%
939 / 15%
277 / 5%
292 / 5%