4-н жилийн хугацаанд нэг хамт олон болж сум орон нутаг, ард түмнийхээ төлөө оюун ухаанаа уралдуулан ажилласан 21 төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нарынхаа дунд ИТХ-ын ажлын албанаас гар бөмбөг, теннис, шатрын тэмцээнийг зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд Ц.Баярсайхан ахлагчтай баг 1 дүгээр байр, П.Бямбаа ахлагчтай баг 2 дугаар байр, Ц.Дашдэмбэрэл ахлагчтай баг 3 дугаар байр, Шатрын тэмцээний 1-р байрт төлөөлөгч П.Бямбаа, 2-р байрт М.Зоригт, 3-р байрт А.Мягмар, теннисний тэмцээнд 1-р байрт В.Түвшинсайхан, 2-р байрт С.Гонгор, 3-р байрт П.Бямбаа нар хурд хүч, оюун ухаанаа уралдуулан тэргүүллээ.