Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг саатуулжээ

2016-09-27

Өнгөрөгч долоо хоногт /2016.09.19-23/ аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1791 тээврийн хэрэгслийг шалгасан байна. Шалгалтаар 439 зөрчлийг илрүүлэн, зөрчилтэй 376 жолоочид бэлэн бус байдлаар 11 сая582 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулжээ. 9 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 24 жолоочийг илрүүлэн МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээг оногдуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%