Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дарханы нийт багш нартаа Монголын багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлье

2016-10-07

Боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг,  хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Дархан-Уул аймагт 2016-2017 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн 27 сургуульд 19544 сурагч, 43 цэцэрлэгт 7852 хүүхэд сурч хүмүүжин сургалт хүмүүжлийн ажлыг 1350 багш эрхлэж байна. Энэ хичээлийн жилээс бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр 2012 оноос эхэлсэн бага, суурь, ахлах боловсролын үндэсний цөм хөтөлбөр улс орон даяар бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн онцлогтой жил юм.

Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн боловсролын салбарт чанарын ахиц гарсан жилүүд байлаа. Тухайлбал:Боловсролын чанарын үндсэн үзүүлэлт болсон Элсэлтийн Ерөнхий Шалгалтын /ЭЕШ/ нэгдсэн дүнгээр улсад 4 дүгээр байранд дүгнэгдсэн нь 2015 онтой харьцуулахад 3 байраар урагшилсан байна.

Багшийн мэргэжил ур чадварын гол шалгуур болсон “Шилдэг хичээл арга зүй технологийн улсын уралдаанд манай аймгаас “Улсын сайн хичээл технологийн сан”-д 6 багш бүртгэгдэж тэдний сургалтын арга зүй туршлагыгулс орон даяар авч нутагшуулах болсон нь 2015 онтой харьцуулахад улсад бүртгэгдэж үнэлэгдсэн багшийн тоо 4-өөр өссөн төдийгүй энэ нь Дарханы багш нарын мэргэжлийн ур чадвар нэр хүндийн баталгаа болж байна.

Аймгийн боловсролын салбар багш нарын бага хурлаараа 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтоо тодорхойлж өөрчлөлт шинэчлэлтэй уялдуулан Ерөнхий боловсролын сургуулиудыг бага сургууль, суурь-ахлах сургууль, Ахлах сургуулийн хэв шинжид шилжүүлэх, технологи дэд бүтцийг хангах замаар сургуулиудыг “Ухаалаг сургууль” /smart school/-д үе шаттайгаар шилжүүлэх, нэн шаардлагтай газарт цэцэрлэгийг шинээр барих, “Бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор”-ыг бий болгох,Хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд тусгайлсан анги бүлэг нээх сэргээн засалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг боловсролын тэгш үйлчилгээ жигд үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бодлогын чанартай эдгээр асуудлуудыг Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарын нийт ажилтнуудад Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндчилгээг хүргэж ажлын өндөр  амжилтыг хүсье.

Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай. 

 Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%