Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь

2016-10-07

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн дараагийн үе шат болох "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" /2017-2020/ төслийн баримт бичигт УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  Суурин төлөөлөгч Биата Транкман нар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зуран үзэглэсэн.

Энэхүү шинэ төслийн нээлтийн ажиллагаа-нийслэл, аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалт энэ сарын 05-ны өдөр НҮБ-ын Төв байранд зохион байгуулагдлаа. Төслийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман нар оролцож үг хэлэв.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглал багийн ахлагч Ц.Даваадулам “Монгол Улсын төлөөллийн байгууллагын бэхжүүлэх нь” төслийн танилцуулга,  Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ “ИТХ-ын Ажлын албыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх асуудал”,  "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч П.Лхам “Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба сургалтын зохион байгуулалт” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.

 Түүнчлэн төслийн хүрээнд нутгийн удирдлагын чиглэлээр үйл явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжих тэтгэлэгт хамрагдсан Орон нутгийн хөгжлийн хүрээлэн, “Тунгаамал”, Монголын нутгийн удирдлагын холбоо, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг, Монголын баг, сумдын үндэсний холбоо, “Нутгийн удирдлага- иргэдийн хяналт”, “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагууд өөрсдийн зорилго чиглэл, хийж гүйцэтгэсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, нутгийн удирдлагын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлсэн юм.

Эдгээр танилцуулга, илтгэлүүдийг доор орууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын талаарх мэдээ мэдээлэл, агуулга бий болгох from Ганцоож Цэрэннадмид

ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг чанаржуулах нь from Ганцоож Цэрэннадмид

Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удирдлагын байгууллагуудын хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллах from Ганцоож Цэрэннадмид


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1299
509 / 39%
412 / 32%
184 / 14%
194 / 15%