Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА

2016-10-12

2016 оны есдүгээр сард Гал түймэр унтраах аврах ангиуд обьектын гал түймрийн 15 дуудлага хүлээн авсан байна. Дуудлагыг гал түймэрт өртөж шатсан төрлөөр ангилахад: нийтийн орон сууц гурав, өвөл зуны сууц тав, машин техник нэг, барилга байгууламж хоёр, хогийн суваг гурав, гэр нэг гэж бүртгэгджээ. Гарсан гал түймрийг шалтгаан нөхцлөөр нь ангилбал: цахилгаан ашиглалтын буруугаас тав, лаа дэн, тамхи шүдэнзнээс нэг, пийшин зуух, яндангийн цонолт, очноос нэг, машин техникийн гэмтэл, ашиглалт буруугаас нэг, ил задгай асгасан үнс нурамнаас дөрөв, гагнуур, бамбараас нэг, хүүхдийн болгоомжгүй үйлдлээс нэг, байгалын үзэгдлээс нэг тус тус гарсан байна. Энэ оны 9 дүгээр сарын Обьектын гал түймрийн тоо 15, хохиролын мөнгөн дүн 20.602.600 төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 33.3 хувиар өссөн, хохирол 4.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Иймд ААНБ, иргэд та бүхэн орон байрны галын аюулгүй байдлыг онцгойлон анхаарна уу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%