Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Газрын төлбөр барагдуулах хоёр сарын аяныг эхлүүллээ

2016-10-12

МУ-ын Газрын тухай хуулийн дагуу иргэн, ААНБ төрийн өмчийн газрыг эзэмшиж ашигласныхаа төлөө газрын төлбөрийг төлөх ёстой. Уг төлбөрийг улирал бүрээр орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд энэ онд 652 сая төгрөгийг төвлөрүүлэх ёстойгоос одоогоор 344 сая төгрөгийг төвлөрүүлж 52,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Газрын төлбөр хураамжийн ажил дуусах гэж байгаатай холбогдуулан газрын төлбөр хураамжийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд энэ сарын 10-ны өдрөөс “Газрын төлбөр барагдуулах хоёр сарын аян”-ыг ГХБХБГ-аас зохион байгуулж байна. Энэ хугацаанд газар эзэмшигч ашиглагч иргэн, ААНБ-дыг газрын төлбөр тооцоогоо барагдуулах шаардлагатайг аймгийн ГХБХБГ-аас мэдээллэж байна. Хэрвээ газар эзэмшигч ашиглагч иргэн, ААНБ нь хуулийн хугацаанд газрын төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд татварын ерөнхий хуулийн дагуу нийт төлөгдөөгүй төлбөрийн дүнгээр хоног тутамд алданги ногдуулдаг байна. Иймд Газар эзэмшигч ашиглагч иргэн, ААНБ-уудад газар эзэмшүүлэх ашиглуулах тухай Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр төлбөр хийх хугацааг тогтоож улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төрийн сан банкны 190000943 тоот дансанд газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаандаа төлөх үүрэгтэйг холбогдох албанаас сануулж байна. Түүнчлэн улирлын газрын төлбөр барагдуулах хугацаа дуусах дөхөж байгаа учраас иргэд,ААНБ-уудыг аймгийн ГХБХБГ болон сумдын даамлуудтайгаа газрын төлбөрийн тооцоогоо тулгаж, хянан барагдуулахыг анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%