Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2016-10-12

Энэ удаагийн Тэргүлэгчдийн хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Тус хурлаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Батзул мэдээлэл хийлээ. 2014 онд Дархан сумын хилийн заагийг шинэчлэн тогтоосон байдаг. Тухайн үед иргэдэд газрын гэрчилгээг олгохдоо оршин сууж байгаа иргэний нэрээр олгожээ. Иргэд үл хөдлөх эд хөрөнгө газраа худалдан борлуулж улмаар эзэмшигч өөрчлөгдөж дараагийн иргэнд шилжихэд хүндрэл үүссэн тул байр, гудамжны дугаараар нэрлэх өөрчлөлтийг оруулах тогтоолын төслийг танилцуулав. Иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор тогтоолд өөрчлөлт оруулав. Гэвч Сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгууль болж байгаатай холбогдуулан тогтоолд өөрчлөлтийг 2016.10.20-ны өдрөөс хэрэгжүүлэх хугацааг тусгаж өгчээ. Түүнчлэн байранд дугаар өгөх, 12 хүний материалыг төрийн дээд одон медальд шагнуулах зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоолыг батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%