Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН АНХНЫ ЗАСАГ ДАРГА Т.ЦЭВЭГМИДИЙГ ДАРХАН ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН”-ЭЭР ӨРГӨМЖИЛНӨ

2016-10-13

Өнөөдөр /2016.10.13/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Тус хурлаар “Ойн арга хэмжээний тухай”, “Хүндэт иргэн” цол олгох тухай хэлэлцэн батлав.

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга, Дархан сумын даргаар ажиллаж байсан  Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Доктор профессор Түмэнгийн Цэвэгмидийг Дархан хотыг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан, төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж  аймгийн “Хүндэт иргэн” цол, тэмдэгээр шагнахаар боллоо.

Түмэнгийн Цэвэгмид нь 1979-1981 онд тэр үеийн ТЭХҮЯамны Эрчим хүчний салбарын ерөнхий инженер-хэлтсийн даргаар, 1981-1984 онд МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст Эрчим хүчний салбар хариуцсан зааварлагч, 1984-1985 онд ТЭХҮЯамны орлогч сайд, 1985-1987 онд МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст Хүнд аж үйлдвэрийн салбар хариуцсан орлогч эрхлэгч, 1987-1990 онд Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1991-1994 онд ТЭХҮЯамны ахлах эксперт, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байжээ. 

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар Дархан хотын 55 жилийн ойн арга хэмжээг  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулан  тус өдөр    ажилтан, албан хаагчдаа амраахыг  төрийн болон төрийн өмчит,  хувийн хэвшлийн үйлдвэр аж, ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудад   зөвшөөрсөн юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%