Аймгийн ИТХ-ын
дэргэдэх Иргэний танхим, “Дархан хотын ойн баярыг зохион байгуулах комисс”
хамтран “Гоёмсог дархан” шилдэг бүтээлийн уралдааныг нийт иргэн, ААНБ,
урлаачдын дунд 2016 оны 9 дүгээр сарын 14-нөөс эхлэн нээлттэй зарласан.
Энэхүү уралдаан
нь Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, явган
зорчигчдын амарч тухлахад тохиромжтой тохилог орчин бүрдүүлэх үүднээс уламжлалт
загварын бус өвөрмөц хийцтэй, тодорхой
өгүүлэмж, найруулга бүхий, цуврал утга агуулгыг илэрхийлсэн гудамж талбайн
сандал бүтээх зорилготой юм.
“Гоёмсог Дархан”
уралдаанд нийт 6 ААНБ, 20 гаруй иргэн бүтээлээ ирүүлсэн бөгөөд зохион байгуулах
комиссоос уралдааны шалгуур үзүүлэлтэд тэнцсэн бүтээлүүдийг тодруулжээ.
Үүнд шилдэг
бүтээлээр Дарханы зураач урчуудын “Тэнгэр өөд” холбооны урлаачдын “Хайрын хот”
хос бүтээл тэргүүлж өргөмжлөл, хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол
дэд байранд “Сан Оргиу” ХХК-ийн
“Цэмцгэрхэн Дархан” иж бүрдэл бүтээл шалгарч нэг сая 500 мянган төгрөг, гутгаар
байранд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн “Уран Дархан” бүтээл шалгарч нэг
сая төгрөг, тусгай байранд иргэн Х.Оюунчимэгийн “Дархан брэнд” нэртэй зургаан
талтай эвхэж хурааж, зөөвөрлөн байрлуулахаар хийгдсэн тохилог сүүдрэвч сандлын
хослол шалгарч өргөмжлөл, 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртлээ.
Уралдаанд ирүүлсэн
нийт бүтээлийг орон нутгийн өмчид бүртгэн авч, нийтийн эзэмшлийн зам талбайд
байрлуулах юм.
Мөн бүтээлийн
уралдаанд амжилттай оролцон, төрөлх Дархан хотынхоо тохижилт, өнгө үзэмжийг
нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан өөрийн уран сэтгэмж, бүтээлч чанараар
манлайлсан Шинэ амьдрал, Монголын хөгжил НҮТББ-ын гишүүн А.Батмөнх, Сан-Оригу
ХХК-ийн ажилтан Д.Маамуу, Дарханы зураач урчуудын “Тэнгэр Өөд” холбооны гишүүн Ш.Ням-Очир,
аймгийн НААҮГ-ын Мужаан Б.Баянхангай нарыг
“Аймгийн Засаг даргын жуух”, Дархан Төмөрлөг ТӨХК-ийн Токарчин Б.Эрхэмбаярыг
аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнан урамшууллаа.
Аймгийн ЗДТГ-ын
Хүндэтгэлийн өргөөнд болсон шагнал гардуулах үйл ажиллааны үеэр мөн аймгийн
Захирагчийн албанаас зарласан “Тохилог
хот” аян, “Хоггүй хот-Хоггүй гудамж”
уралдаан болон “Дарханы брэнд хоол” хийх тэмцээнүүдийн шилдэг бүтээлийн эздийн шагналыг
гардууллаа.
“Тохилог Дархан” сарын аян, “Хоггүй хот-Хоггүй гудамж” уралдааны шилдгүүдээр “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн хамт олон Хараа голын дагуу цэвэрлэгээ хийж тэргүүн байранд орж 800 мянган төгрөгөөр шагнуулсан бол удаах байрыг “Шинэ Амьдрал” ТББ-ийн хамт олон эзэлж 500 мянган төгрөг, гуравдугаар байрыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан дахь салбарын хамт олон эзэлж 200 мянган төгрөгийг мөнгөн шагналаар тус тус шагнуулсан юм.