Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“НОМЫН ЧУУЛГАН” ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОВ

2016-10-18

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойд зориулан үндэсний номын баярыг тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Номын чуулган” хүндэтгэлийн жагсаалыг аймгийн ЗДТГ–аас Боловсрол Соёл Урлагийн газар, Хүүхдийн номын ордон, Төв номын сантай хамтран зохион байгууллаа. Номын баатруудыг амилуулсан “Номын чуулган” хүндэтгэлийн жагсаалд Дархан-Уул аймгийн ЕБ-ын 13 сургууль, 18 цэцэрлэгийн багш сурагчид, эцэг эхийн төлөөллүүд нийлсэн 1500 гаруй хүн оролцсон бөгөөд үлгэр ном зохиолын баатруудын мэндчилгээ, хаан хатдын чуулган, зохиолын дүрүүд амилсан нь, авто жагсаал гэсэн төрлүүдээр явагдсан юм. 




Номын чуулган хүндэтгэлийн жагсаалд Монголын болон дэлхийн уран зохиолын бүх цаг үед оргил болсон бүтээл, ном зохиол, үлгэрүүдийн дүр, баатруудыг ЕБС-ийн багш сурагчид ийнхүү амилуулсан бол цэцэрлэгийн багачууд багш ажилтнууд өхөөрдөм хөөрхөн үлгэрийн баатрууд болон хүүхэлдэйн киноны дүрүүдийг амилуулсан юм. Энэ нь хүүхэд сурагчдын ном унших бүтээлч үйлийг дэмжих, нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор явагддаг.




Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэх ажлын хүрээнд “Номын чуулган” арга хэмжээг анх 2014 онд аймгийн Төв номын сан байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байсан бол энэ удаад Дархан хотынхоо 55 жилийн ойн баяраар ийнхүү 2 дахь удаагаа жагсан бэлэг барьж байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%