Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР 14 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

2016-10-18

        Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Дархан хотын баярын өдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдөр 14 хүүхэд мэндэлсэн бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна.
        Дархан хотын шинэ иргэд болох 10 охин, 4 хүүгийн ээжүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Г.Алтантуяа, Г.Эрдэнэсүх, Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын бусад албаны хүмүүс баяр хүргэж баярын бэлэг гардуулснаас гадна шинэ иргэддээ Дархан хотын “Чацуутан” батламжийг гардууллаа.
        Энэ үеэр аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байдаг эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд эх, хүүхэд бүр эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөлөө.
         Мөн шинэ мэндэлсэн нярай хүүхдүүд, тэдний ээжүүдэд аймгийн ЗДТГ болон нийт Дарханчуудынхаа өмнөөс эрүүл энхийг хүслээ.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%