Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛААН-ҮҮД ХОТЫН ЗОЧИД ДАРХАН ХОТЫН БАЯРТ ОРОЛЦОЖ БАЙНА

2016-10-18

Хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр өглөө ОХУ-ын буриад улсын Улаан-Үүд хотын орлогч дарга Алексей Сергеевич Хандархаев тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж хотын баярын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Өмнө нь Улаан-Үүд хотын дарга А.М.Голков болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар хийсэн уулзалтынхаа үеэр ирэх онд буюу 2017 онд тохиох Улаан-Үүд болон Дархан хотуудын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны түүхт 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу энэ хүрээнд хоёр хотын эдийн засаг соёлын өдрүүдийг Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад зохион байгуулах зэрэг томоохон төлөвлөгөөнүүдийг ярилцсан юм. Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ Дархан хот төвийн бүсийн тулгуур төв, аж үйлдвэрийн томоохон хот болон хөгжихөд Оросын ахан дүүсийн хичээл зүтгэл хувь нэмэр их байсныг онцоллоо. Харин Улаан-Үүд хотын орлогч дарга Дархан Улаан-Үүд хотуудын найрамдалт хамтын ажиллагаа бол Орос Монголын харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан олон жилийн түүхтэй харилцаа хэмээн онцлов.



Тэрээр Улаан-Үүд хот дахь Дархан хотын нэрэмжит гудамжны тохижилтыг сайжруулж Музей байгуулах зэргээр хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд манай хотод байрлах тус хотын нэрэмжит гудамжийг сонирхон цаашид юуг нэмж бүтээн байгуулахаа тодорхойлно” гэв.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%