Өнөөдөр /2016.10.21/ ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн Засаг даргын 2016 А/353 дугаар захирамжийн дагуу Газар эзэмших эрхийн газрын дуудлага худалдааг зохион байгууллаа.
2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас Дархан сумын Малчин, 5, 6, 8, 13-р багуудад шатахуун түгээх станц, үйлчилгээ, үйлдвэрийн зориулалтаар газар олгох 11 нэгж талбарт дуудлага худалдаа зохион байгуулсан юм. Дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөсөн 11 нэгж талбараас нэг нэгж талбар буюу Дархан сумын малчин баг, Дархан Сэлэнгийн зам дагуу, замын цагдаагийн постны урд 400 м кв, шатахуун түгээх станцын зориулалттай газарт дөрвөн ААНБ оролцлоо. Тус шатахуун түгээх станцын газрыг анхны үнэ 3600000 төгрөгөөр дуудаж, “Ойн бирж” ХХК 23,6 сая төгрөгөөр ялагч болж худалдан авлаа.
Бусад 10 нэгж талбарт хүсэлт ирээгүй тул дуудлага худалдаа зохион байгуулаагүй.