Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Алслагдсан гэр хороололд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

2016-10-25

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын алслагдсан гэр хороолол бүхий багуудын нэг болох 15 дугаар багийн иргэдийн хүсэлтээр том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нээх ёслолд аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал тус багийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Тус багт 8000 гаруй иргэн оршин суудаг. Тэдний тулгамдсан асуудлын нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ байсан тул уг асуудлаар аймаг, сумын удирдлагууд холбогдох байгууллагуудтай хамтарч тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Элит хөгжил” ХХК-ийн том оврын дөрвөн автобус туршилтын журмаар иргэдэд үйлчилж эхэлсэн нь энэ юм. Уг автобус 15 минутын зайтайгаар эргэлт хийж эцсийн буудал болох “Ховдын хороолол”-оос “Дархан зах” хүртэл 16 км явж үнийн хувьд том хүн 300 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих боломж бүрджээ. Өмнө нь тус багийн иргэд хуучин Дархан хүртэл хоёр дамжиж 1000 төгрөгийг зарцуулдаг байсан бол том оврын автобус нийтийн тээвэрт үйлчилснээр 300 төгрөгөөр зорчих боломжтой боллоо. Түүнчлэн тэтгэврийн насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилнэ. “Элит хөгжил” ХХК нь 2013 оноос эхлэж Дархан хотод нийтийн тээвэрт том оврын автобусаар “Ширээ нуруу”, “Хөтөл хороолол” зэрэг үндсэн хоёр чиглэлд үйлчилж байсан бол өнгөрсөн есдүгээр сараас эхлэж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу алслагдсан гэр хорооллын хүүхдийг аюулгүй тээвэрлэх хүрээнд “Сурагчдын автобус”-аар дөрвөн чиглэлд үйлчилж байна.Харин өнөөдөр том оврын автобусны шугамыг өргөтгөж 15 дугаар багт шинэ шугам нээснээр Дархан сумын хэмжээнд дөрвөн хүүхдийн автобус, том оврын 21 автобус нийт дөрвөн чиглэлд иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг хангахын тулд үйлчилж байна гэж “Элит хөгжил” ХХК-ийн захирал З.Бадрал ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%