Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан боллоо

2016-10-26

Аймгийн ИТХ –ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1.
Аймгийн ИТХ-ын Ээлжит III хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай
1.1.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай 
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал танилцуулж, хэлэлцүүллээ.  Хуралдаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар оролцож Тэргүүлэгчдийн асуултанд хариуллаа.  Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тэргүүлэгчдээс гаргасан саналыг тусгаж, аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
1.2.
Аймгийн 2016 оны тодотгосон төсөв батлах тухайАймгийн 2016 оны тодотгосон төсвийн асуудлаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Азжаргал танилцууллаа. Тус асуудлын талаар Тэргүүлэгчдийн гаргасан саналыг тусгаж аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
1.3.
Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухайГазрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг хэлэлцэж аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд оролцуулж хэлэлцүүлэхийг даалгав.
2.
Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2016 оны улсын үзлэг тооллогын дүн батлах тухайОрон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2016 оны улсын үзлэг тооллогын дүнг Худалдан авах ажиллагааны албаны дарга Л.Оюунгэрэл  танилцуулж, хэлэлцүүллээ.  Уг асуудалд төлөөлөгчдөөс гаргасан саналыг тусгаж хуралдаанаар тогтоолыг баталлаа. / Гарсан шийдвэр Тогтоол/
3.
Хугацаа сунгах тухайҮйл ажиллагааны хугацаа нь дуусч, сунгуулах хүсэлт тавьж, холбогдох материалыг бүрдүүлж ирсэн шашны байгууллагуудын тухай Эрхзүй, нутгийн удирдлагын  хөгжлийн хорооны дарга Б.Оюунбаяр танилцуулж, хэлэлцүүллээ.  Хугацаа сунгах асуудалд анхаарах зүйлсийн талаар Тэргүүлэгчид саналаа хэлж холбогдох тогтоолыг батлаж, үйл ажиллагааны хугацааг 3 жилээр сунгав. /Гарсан шийдвэр Тогтоол/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%