Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал боллоо.

2016-10-28

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2016.10.28 ны өдрийн 10 цагт ИТХ-ын ИРгэний танхимд эхэллээ: Хуралд ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, МАН-ын бүлгийн дарга Я.Дашзэвэг, АН-ын бүлгийн дарга Л.Ганбат, тэргүүлэгч Ц.Баттогтох, Б.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Г.Батцогт, Ч.Ганбаатар нар оролцлоо. 
      Хурлаар - Хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай, 
                    - Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай 
                    - Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын эрхлэх асуудлын чиглэл, үйл ажиллагааны зардал батлах тухай 
                    - Сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын ажлын байрны тодорхойлолт батлах тухай 
                    - Хөрөө рам ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын 2015 оны 55-р тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай 
                    - Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай 
                    - 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнгийн тухай зэрэг 7 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Хөрөө рам ажиллуулах тухай журмын хэрэгжилтийн талаар 9-р сард хэлэлцэх байсан боловч хөрөө рамын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-ын төлөөлөл байхгүй байснаас хойшлуулсан бөгөөд энэ удаагийн хуралд хөрөө рамын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй иргэд, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Энэ удаагийн хурлаар дээрхи асуудлыг хэлэлцэхэд талуудын байр суурь нэгдсэн биш, ойлголтын зөрүү ихтэй байсан тул уг асуудлыг шийдвэрлэх комисс байгуулан ажиллаж нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрсний дараа дахин тэргүүлэгчдийн хуралд оруулах шийдвэрийг гаргалаа.  
      Мөн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг 84.5 хувьтай гэж дүгнэснийг тэргүүлэгчид анх тавьсан зорилтоо биелүүлж чадаагүй гэж үзэн хангалтгүй гэж дүгнэлээ. Цаашид аялал жуулчлалын талаар нэгдсэн цогц судалгаатай болох, тоо баримтыг нэгтгэх, 2017 онд дараагийн хийж хэрэгжүүлэх хөтбөлрийн үндэслэл тооцоог сайтар гаргаж төлөвлөн ИТХ-аар батлуулахыг үүрэгдлээ.
б    Өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасан талаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Ган-Очир мэдээлэл хийсэн бөгөөд тойм дүнгээр манай аймагт 4 сая 715.3 мянган толгой мал буюу хонин толгойд шилжүүлсэнээр 7 сая 835.4 мянган толгой мал өвөлжихөөр байна. Мөн шинээр 17 худаг гарагасан бөгөөд 3412 тонн төмс, 2071 тонн хүнсний ногоо, 21408 тонн улаан буудай хурааж авсан бөгөөд аймгийн хэрэгцээт гурилыг хангах боломж үүсэн байгаа аж. Хөвсгөл ус суваг, дулааны станц, хөвсгөл эрчим хүч ХХК-иуд их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн талаархи мэдээллийг тэргүүлэгчдэд тайлагналаа.


 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4992
3595 / 72%
879 / 18%
251 / 5%
267 / 5%