Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Анхдугаар хуралдаан боллоо

2016-11-02

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж баталлаа. Үүнд:

1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар сонгогчдын олонхын санал авсан Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай

4. Дүүргийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар сонгогчдын олонхын санал авсан нэр бүхий 25 хүнээс 21 хүнийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь баталгаажууллаа.

Налайх дүүрэг нь ИТХ-ын 25 Төлөөлөгчтэй бөгөөд энэ удаагийн сонгуулиар МАН 21, АН 4 суудал авч дүүргийн ИТХ-ыг бүрдүүлэн ажиллахаар боллоо. Олонхын суудал авсан МАН-аас Төлөөлөгч Б.Нэргүйг Хурлын даргад нэр дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 95,2 хувийн саналаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдлоо. Мөн 7 Тэргүүлэгчтэй байхаар баталлаа.

Хуралдаанаар Налайх дүүргийн Засаг даргад Ч.Раднаабазарыг томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд-д санал хүргүүллээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%