Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 26
дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар
байгуулагдсан ажлын хэсэг “Өмнөговь аймгийн 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны
11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон иргэд, олон нийтийн, иргэний
нийгмийн сүлжээ байгууллагын төлөөллүүд нийт 90 гаруй иргэд оролцож нийтдээ 100
гаруй санал санаачлага гарлаа.
Нээлттэй
хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны
бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга удирдан чиглүүлж, ажлын хэсгийн гишүүд
оролцогчдод хэлэлцүүлгийн сэдэвтэй холбоотой дараах мэдээллүүдийг өгсөн юм.
“Орон нутгийн
хөгжлийн сан, хөрөнгө оруулалт түүний тухай ойлголт” “2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл арга
хэмжээ”-ний тухай мэдээлэл, “2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөгөөний анхны хэлэлцүүлгээс гарсан санал,
цахимаар иргэдээс өгсөн саналуудыг нэгтгэж, урьдчилсан жагсаалтыг иргэдэд
тарааж 2017 оны орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт арга хэмжээний саналыг авлаа.
Ажлын хэсэг
иргэдээс гарсан саналыг нэгтгэн, эрэмбэлэн 2017 оны орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт арга хэмжээний жагсаалтын
төслийг боловсруулан аймгийн ИТХ-д танилцуулж, батлуулахаа мэдэгдлээ.