Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 100 ХОНОГТ ХИЙГДСЭН 15 АЖЛЫГ ОНЦОЛЖ БАЙНА

2016-11-04

1. 2011 оноос хойш хуримтлагдсан иргэдийн газар өмчлөлийн өргөдлийг шуурхай шийдвэрлэж эхний 500 хүнд газар олгов. Цаашид 8000 иргэн газартай болно.

2. Даланзадгад суманд Эрдмийн гэгээ сургуулийн спорт зал, Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг эхлүүлэв.

3. Соёл, спортын цогцолбор, 1200 хүүхдийн сургууль зэрэг олон жил зогссон барилгын ажлын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж энэ онд багтаан ашиглалтад оруулахаар болов.  

4. “Уул уурхайн зөвлөлдөх уулзалт”-ыг аймгийн хэмжээнд баруун, зүүн бүсэд хийж хилийн боомтууд орчмын тулгамдсан асуудлуудыг шийдэхээр болов.

5. Аймгийнхаа 15 сум, төсвийн бүх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, 11 удаагийн хэлэлцүүлэг, 3000 гаруй саналыг нэгтгэн Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх хүн төвтэй “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрөө 4 бүлэг, 16 зорилт, 166 заалттайгаар батлуулав.

6. Баруун чиглэлийн автозамын санхүүжилтийг шийдвэрлэж, замын ажлыг үргэлжлүүлсэн ба Даланзадгад хот доторх автозамын 37 цэгт эвдрэл гэмтлийг засч, Шадар сайдын айлчлалын хүрээнд Тавантолгойн ордоос нүүрсний зам хүртэлх 13.4 км хатуу хучилттай замын асуудлыг шийдвэрлүүлэв.

7. Өмнөговьчуудынхаа эрүүл мэндийн төлөө “Элэг бүтэн Өмнөговь” хөтөлбөрийг баталж, 18-аас дээш насны бүх иргэдээ элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар шийдвэрлэв.

8. Улаанбаатар хотод “Өмнөговийн оюутны хотхон” барихаар болж, зураг төслийг хийлгэв.

9. Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Жаал-Уул, Бага-Уул, Хийд хорооллыг дулааны шугам сүлжээнд холбосон бөгөөд ингэснээр улсын хэмжээнд дэд бүтэц нь шийдэгдсэн жишиг гэр хороололтой аймаг болов.

10. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “Оюу толгой”, “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Мөнх ноён суварга”, “Саус гоби сэндс”, “МАК”, “Чинхуа мак-Нарийн сухайт” компаниудын Хүний нөөцийн захирлуудтай уулзаж, Политехникийн коллежид мэргэжилтэй ажилтан бэлтгэх замаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахаар шийдвэрлэв.

11. Даланбулагийн услалтын системийн хөв цөөрмийг лайдах ажлыг эхлүүлсэн бөгөөд ингэснээр Даланзадгад сумын тариалан эрхлэлтийн талбай 7 га-аар нэмэгдэнэ.

12. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, хилийн аялал жуулчлал, баялаг бүтээгчид, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр эрчимжүүлэх, үр өгөөжийг нь хүнийхээ хөгжилд чиглүүлэх,  шинэ шатанд гаргах санамж бичгийг байгууллаа.

13. Орон нутгийн төсвийн 268.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.

14. Оюутолгой-Ханбогд чиглэлийн 35 км хатуу хучилттай автозамын ажлыг эхлүүлэв.

15. Гурвантэс, Номгон, Манлай сумдын эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%