Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Анхдугаар хуралдаан боллоо

2016-11-05

Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн морин цагт иргэний танхимд боллоо. Анхдугаар хуралдааныг МУЗЗНДНТУ хуулийн дагуу ахмад төлөөлөгч С.Цэнд удирдав. Хуралдаанаар сумын сонгуулийн хорооны мэдээллийг сонсож төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч үнэмлэх тэмдэгийг гардуулж ИТХ-ын төлөөлөгчид ард түмнийхээ өмнө тангараг өргөн төрийн тугандаа мөргөн адис авлаа. АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ц.Дашдэмбэрэл, МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч С.Цэнд нарыг сонгосон хүсэлтийг хуралд өргөн барив. Энэ удаагийн сонгуулиар олонх болсон АН-аас ИТХ-ын даргад Санги овогтой Гонгорыг нэр дэвшүүлэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сумын ИТХ-ын даргаар сонгож амжилт хүслээ. Сумын АН-аас МАН-н бүлэгт албан бичиг хүргүүлсэнийг хүлээн авч сумын Засаг даргад МАН-аас Дүгэрсүрэн овогтой Цэндэнсодномын нэрийг дэвшүүлж мөн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж сонголоо. ИТХ-ын Тэргүүлэгчээр С.Гонгор, Р.Эрдэнэбат, С.Бат, Ц.Дашдэмбэрэл, С.Цэнд, А.Мягмар, Г.Баттогтох нарыг 100 хувийн саналаар сонгов. Сумын ИТХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангах, хэлэлцэх асуудлыг урьдчилан боловсруулж бэлтгэх, хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах, хянан шалгах үүрэг бүхий 4 дэд хорооны бүрэлдэхүүнийг батлан үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор  Соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хорооны даргаар төлөөлөгч Ц.Оюун, Байгаль орчин, аялал жуулчлал, дэд бүтцийн хорооны даргаар төлөөлөгч Ц.Дашдэмбэрэл, Хүнс ХАА, ЖДҮ-н дэдэ хорооны даргаар төлөөлөгч А.Мягмар, Хөдөлмөр, нийгэм халамж үйлчилгээ, өргөдөл гомдлын дэд хорооны даргаар төлөөлөгч Ж.Эрдэнэбат нарыг сонголоо. Ингээд ИТХ-ын анхдугаар хуралдаан хэлэлцэх асуудлаа амжилттай хэлэлцэн өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%