Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан өнөөдөр /2016.11.07/ боллоо

2016-11-07

Хуралдаанд ирвэл зохих 31 төлөөлөгчөөс албан ажлаар гадаад явсан 1 төлөөлөгчөөс бусад 30 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 97 хувь нь оролцов. Өдрийн 12.06 цагт эхэлсэн хуралдаанаар 2016 оны Дархан сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Дархан сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай, Дархан сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх тухай гэсэн үндсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Дархан сумын ИТХ-ын даргад Ж.Балжиннямын нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүнийг Дархан сумын ИТХ-ын даргаар сонгов. Мөн хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дархан сумын Засаг даргаар Б.Азжаргалыг сонгохыг дэмжиж Дархан-Уул аймгийн Засаг даргад саналыг уламжлах юм байна. Түүнчлэн МАН-ын бүлгээс 7 Төлөөлөгчийг, заалнаас 6 Төлөөлөгчийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгох саналыг дэвшүүлж нийт 13 төлөөлөгч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 3 төлөөлөгч нэрээ татаж 10 төлөөлөгчийн дунд явагдсан нууц санал хураалтаар Ж.Балжинням, Р.Урангуа, Т.Чимгээ, Б.Лхагвасүрэн, Д.Жамбалдорж, Н.Болорэрдэнэ, З.Эрдэнэбат нарыг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгон батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%