Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэнд хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжилтнийг хамруулах, хяналт тавьж байх онцгой үүрэг байдаг. Энэхүү үүргийг үндэслээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр төрийн албан хаагчдийг мэргэшүүлэх хөтөлбөрийг энэ сарын 3-наас эхлэн хэрэгжүүлж байна. Мөн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн мэдлэг чадвартай албан хаагчдийг бэлтгэх зорилготой уг сургалтыг явуулж байна. Сургалтыг явуулснаар Төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол дээшилж байгууллагын зорилтуудыг хэрэгжүүлэх боловсон хүчний чадавхи бэхжих давуу талтай юм.
Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт маргааш буюу 11 дүгээр сарын 8-ний өдөр Мэдлэг, инновацийн удирдлагаар байгууллагын хөгжлийг хөтлөх арга замууд, Төрийн албаны мотиваци төрүүлдэг манлайлал, Өөрчлөлтийг үр дүнтэй удирдах нь, Харилцааны сэтгэл зүйн асуудал гэсэн сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүдээс мэдээллийг сонсох юм. энэхүү сургалт энэ сарын 17-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдах ажээ.