Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭРЛЭН СУМ ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

2016-11-08

         Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өчигдөр 100 хувийн ирцтэй болж, хурлаараа Хэрлэн сумын ИТХ-ын дарга, сумын засаг даргаа сонголоо. ИТХ-ын даргаар  Ч.Ганхуягийг сонгож, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар Ц.Идэрбат сонгогдож, аймгийн Засаг даргаар батламжлуулахаар нэрийг нь хүргүүллээ.

 Мөн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр төлөөлөгч Ч.Ганхуяг, Г.Бат-Эрдэнэ, О.Од-Эрдэнэ, Д.Энхтуяа, Ш.Шинэбаяр, Х.Өлзийбат, М.Чинбат нар ажиллахаар сонгогдсон байна.

           Ч.Ганхуяг нь Батноров сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, Баян-Овоо сумын ЗДТГ-ын дарга, Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтан, Хэрлэн сумын 3-р багийн Засаг дарга, зохион байгуулагчаар ажиллаж байжээ. 

       Ц.Идэрбат нь Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор 2008-2012 онуудад ажиллаж байсан бөгөөд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй зэрэг улс төрийн туршлагатай хүмүүс аж.

        Ирэх дөрвөн жилд Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  МАН-аас сонгогдсон 17, АН-аас сонгогдсон 14 төлөөлөгчтэйгөөр ажиллах юм.

         


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4728
3350 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%