Тайвань улсаас хүргэгдсэн эмнэлгийн 45 ширхэг стандарт орыг өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцов. Эмнэлгийн тусгай зориулалтын 35 ширхэг ор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ашиглагддаг бөгөөд үлдсэнийг нь Ногооннуур, Дэлүүн, Цэнгэл сумдын эмнэлгүүд болон «Сансар» сувилалд хуваарилах болно.