Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Анхдугаар зөвлөгөөн болов

2016-11-10

        Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Анхдугаар зөвлөгөөн өнөөдөр /2016.11.10/-ны өдөр болов. Зөвлөгөөнөөр үндсэн 4 асуудлыг хэлэлцсэн байна. Тус зөвлөгөөнөөр Дархан сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл боловсруулах ажлын хэсэг байгуулах, ИТХ-ын хурлын дэргэдэх хороод байгуулах тухай саналыг авлаа. Өмнөх ИТХурал 4 хороотойгоор үйл ажиллагаа явуулж байсан. Өнөөдрийн зөвлөгөөнөөр Төлөөлөгч П.Ихбаяр : Хуучин байсан 4 хороо дээр “ Төсөл хөтөлбөр, гадаад харилцааны хороо”-г нэмж байгуулах саналыг гаргаж Төлөөлөгчид дэмжсэн юм.

     Дархан сумын ИТХурал  5 хороотой ба нэг хороонд 5-8 Төлөөлөгч ажиллах саналыг гаргав. Хороод хариуцсан ажлынхаа  талаар бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлэх зорилтыг Засгийн Газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн төлөвлөгөөнд тусгуулан, хяналт тавьж ажиллахыг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням зөвлөгөөний үеэр онцлон хэллээ.             
      Түүнчлэн тус зөвлөгөөний үеэр Дархан сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл боловсруулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдхүүнтэй байгуулахаар тогтсон байна. Зөвлөгөөний төгсгөлд нарийн бичгийн дарга Б.Болдбаатар : Хувийн ашиг сонирхол, Хөрөнгө орлогын мэдүүлэг / ХАСХОМ / гаргах заавар зөвлөмжийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн батлах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%