Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАСХОМ” хэрхэн гаргах талаар мэдээлэл хийв

2016-11-10

     Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Зөвлөгөөний үеэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар :  “ ХАСХОМ ”  хэрхэн гаргах талаар мэдээлэл хийв. Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийн  хуулийн үйлчлэлд хамрагдах субъектийг тодорхой зааж өгсөн . Төрийн улс төрийн, төрийн захиргааны, тусгай тусгай болон үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудаас гадна бүх шатны сонгуульд нэр дэвшигч буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч хуулийн үйлчлэлд хамаарна.

      Өмнө нь албан тушаалтнууд зөвхөн хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлдэг байсан бол 2012 оноос Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хувийн ашиг сонирхлын байдал буюу хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, гишүүнчлэл зэргээс гадна хувийн сонирхлын байдлаа хөрөнгө, орлоготойгоо хамт давхар мэдүүлж байгаа талаар Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд мэдээлэл хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%