Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН УС СУВАГ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2016-11-11

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын хяналтын хорооны гишүүд /2016.11.10/ “Дархан ус суваг” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж байгаа асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлсэн юм. тус компани нь 2016 оны жилийн эхнээс 2016-2017 оны өвлийн оргил ачааллын үед Дархан сумын бүх үйлдвэр ААНБ-ууд, хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, бохир шингэнийг татан зайлуулах үндсэн үйл ажиллагаагаа найдвартай тасралтгүй явуулахын тулд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г батлуулан ажиллажээ. Төлөвлөгөөнд нийт 24 ажил хийхээр тусгасан бөгөөд 10-р сарын 30-ны байдлаар төлөвлөгөөний биелэлт 87.5 %-тай байгаа гэлээ. Энэ өдрийн арга хэмжээнд ИТХ-ын хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны гишүүд байсан бөгөөд тэд тус компанийн үйл ажиллагаа цаашлаад саарал ус, усны төлбөрийн авлага, өглөгийн талаар нэлээдгүй асуудлыг тодруулж хариултаа авсан юм. Бохир усны төв болон салбар шугам хоолойн хавар, намрын угаалгыг графикийн дагуу хийж 15 цэгт худгийн өндөрлөгөө, засварын ажлуудыг хийлээ. Мөн Усан хангамжийн төв болон салбар шугам сүлжээний нийт 16 цэгт 1642м шугам хоолойг шинээр сольсон гээд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нэлээдгүй ажлыг хийжээ. 2016 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар айл өрх, ААН-ийн авлагын насжилтыг гаргсан байна. Ерөнхийдөө нийт 10245 айл өрх, 889 аж ахуй нэгж байгууллагын 1,143,365 мянган төгрөгийн авлага байгаа ажээ. Хяналтын хорооны гишүүн Чимэддорж тус компанийн хамт олонд хандан дараах зөвлөмжийг хүргүүллээ. Аймгийн ИТХ-ын хяналтын хорооны гишүүд өөрсдийн сонирхсон асуултаа асууж хариултаа авахын зэрэгцээ зөвлөмжийг ч мөн хүргүүлэн ажилласны дараагаар аймгийн Засаг дарга хэд хэдэн үүрэг даалгаврыг тус компанийн удирдлагуудад өгсөн юм. Ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахын зэрэгцээ удирдлагын зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийнхөө шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулж орлого бүрдүүлэлтийг шинэ системрүү нэвтрүүлэх хэрэгтэйг анхааруулснаар энэ өдрийн уулзалт өндөрлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%