Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН ХОТОД ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ САРЫН АЯН ЭНЭ САРЫН 14-НД ЭХЭЛНЭ

2016-11-11

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх , “Олон нийт - Цагдаагийн хамтын ажиллагаа”  хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд зорилгоор “Хууль сурталчилах нэг сарын аян”-ыг зохион байгуулахаар болсон талаар аймгийн Хууль Зүйн Хэлтсээс  мэдээлэл хийв. Нэг сарын аянд тус аймаг, сумдын ГХУСАЗЗөвлөл, Хууль хяналтын байгууллагууд, сумдын ЗДТГазар, баг, СӨХолбоод, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Их, Дээд, Ерөнхий боловсролын сургууль, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд оролцоно. Хууль сурталчилах нэг сарын аяныг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрүүдэд зохион байгуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1541
607 / 39%
484 / 31%
219 / 14%
231 / 15%