БҮХ ШАТНЫ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТЫН СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЭЖ БАЙНА
Улсын Их Хурлын Тамгын Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл"-ийн хүрээнд Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарын сургалт зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд Завхан аймгаас мастер сургагч багш аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, мастер сургагч багш Засаг Даргын Тамгын Газрын дарга Л.Лхамсүрэн нар оролцож байгаа бөгөөд 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.