Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянгол дүүргийн ИТХ-ын Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчидийн сургалт

2016-11-05


УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл болон түүний дараагийн шат болох “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд шинээр байгуулагдсан бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах үндэсний сургалт 2016-2017 онд зохион байгуулагдаж байна. 2016 оны 10-р сард нийслэлийн ИТХ-төлөөлөгчид уг сургалтад хамрагдсан. Баянгол дүүргийн ИТХ-ын Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид 11-р сарын 4-нд Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн болон эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг, Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлагасэдвүүдийг судалж сургалтад хамрагдлаа.

Намын бүлгийн бүх төлөөлөгчид 100 хувь хамрагдсан нь онцлогтой байв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%