Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир: Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 5 сая мал өвөлжинө

2016-11-11

-  Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг ямар үе шаттай хэрэгжүүлж байна вэ?
-          2016-2017оны өвөл, хаврыг хохирол  багатай даван туулах нь мал аж ахуйн салбарын  чухал зорилт гэдгийг сум багийн удирдлага малчдад  ойлгуулах сурталчилах ажлыг 7-р сараас эхлэн бүх шатанд зохион байгуулж  байна. “Хөдөө аж ахуйн салбарын  2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын 322 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01 албан даалгавар,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар албан даалгаврууд, ХХААСайдын 2016 оны 5 сарын 10-ны өдрийн а/71 дүгээр тушаалын хавсралт “Мал өвөлжилтийн бэлтгэх хангах, шалгах, дүгнэх заавар зэргийг ХХААГазрын даргын 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 186 дугаар албан тоотоор, аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” а/383 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тус тус гарган сумдад хүргүүлээд хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
-          Энэ жил аймгийн зуншлага хэр байв мөн намрын ерөнхий тоймыг хэрхэн харж байна вэ?
-          2016 оны 4-р сарын байдлаар унасан хур тундасны хэмжээ олон жилийн дунджаас харьцангуй бага байснаас хадлан бэлчээрийн  ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгаар оройтсон бөгөөд 5-р сарын  сүүлээр  Өлзийт, Хархорин сумын ихэнх, Хужирт, Бат-Өлзий сумдын өмнө болон зүүн хэсгээр, ЗБУ, Уянга сумдын хойд хэсгээр ургамал сайн ургасан мал тарга тэвээрэг авах боломжтой.  Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Сант сумдын ихэнх, Төгрөг, Гучин-Ус, ББУ сумдын зарим хэсгээр ургамлын гарц муу, мал тарга тэвээрэг авах боломжгүй, бусад сумдын нутгаар ургамлын гарц жигд бус, мал тарга тэвээрэг гүйцэд авах боломж муутай байсан. Харин 6-р сард ихэнх нутгаар бороо орж аймгийн нийт нутгаар зуншлага сайжирж мал сүрэг тэнхрэх,  тараг хүч авах хэмжээнд хүрч сум хоорондын отор нүүдлийн ажил зогссон. Долоо дугаар сарын сүүлчээр Нарийнтээл сумын нийт нутаг, Хайрхандулаан сумын өмнө хэсгээр, Гучин-Ус сумын хойд болон зүүн хэсгээр гандуу, бусад  сумдын нутгаар  зуншлага, намаржилт сайн байгаа ч 8,9 дүгээр сард ойр ойрхон бороо орж хадлан бэлтгэхэд саад болсон. Мөн 10 дугаар сарын 04-ээс эхлэн аймгийн ихэнх нутгаар хүйтэрч хур тундас, цас, бороо орсон. Үүнээс Арвайхээр, Баянгол, Уянга, Хайрхандулаан сумдууд цас, бороо ахуй орсон.  Цаг агаарын урьдчилсан дүн мэдээгээр 10 дугаар сарын 10-20-ны хооронд дулаарч цаг агаар харьцангуй тогтуун байж 10 дугаар сарын 20-оос эхлэн хүйтэрч хур тунадас унах төлөвтэй байна. 11 дүгээр сард агаарын температур хур тунадас дунджийн орчим, 12, 1 дүгээр сарууд уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.
-          Мал өвөлжүүлэх, отор нүүдлийн талаар ярьвал?
-          2016 оны жилийн эхэнд 4,5 сая толгой мал тоолуулж 1,6 сая төл буюу 4,1  мянган ботго, 66,1  мянган унага, 64,7  мянган тугал,  797,3 мянган хурга, 702,4 мянган ишиг хүлээн авч бойжуулан нийт 6,1 сая гаруй мал намаржиж байгаагаас 1 сая орчим малыг хэрэгцээнд зарцуулж  хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016-2017 онд 14658 малчин өрхийн 5 сая орчим мал өвөлжихөөр тооцоо гарч бэлтгэл ажил хийгдэж байна.  Энэ жил аймаг дундын отрын бүс нутаг болох Хөх дэлийн бүс нутгаар зуншлага  сайн байж одоогоор Баян-Өндөр сумын 20 өрх, Бүрд сумын 6 өрх нийт 26 өрх нутаглаж цаашид өвөлжих мэдээтэй байна.  Чилэнгийн бүсэд зуншлага тааруу ч урьд онтой харицуулахад ургамалын гарц харьцангуй сайн тул Бүрд, Хархорин, Хужирт, Өлзийт сумдын 55 өрхийн  53297 толгой малыг өвөлжлүүлэх саналыг “Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа”-нд хүргүүлээд байна.  Мөн сумдын МЭҮТасгуудад өөрийн аймгийн өөрийн суманд отороор өвөлжих малчин өрхийн судалгааг гаргаж ХХААГ-т ирүүлэхийг мэдэгдээд байна
-          Энэ жил өвс хадлан, тэжээлийн нөөц хэр базаав?
-          Аймгийн хэмжээнд 44400 тн өвс, 6660 тн гар тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар малчдын бэлтгэсэн  26205,3 тн өвс, 4155,4 тн гар тэжээл, 3132 тн хужир шүү, буюу өвс 59,7 хувь, гар тэжээл 62,4 хувь, хужир шүү 30,8 хувийн биелэлтэй байна. мөн механикжсан хадлангийн салаанууд зохион байгуулалттайгаар 8 дугаар сарын 11-ээс эхлэн хадланд гарж Аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГазар 1100 боодол буюу 22 тн, ЗБУлаан сумын “Авиат аман булаг” хоршоо 2200 боодол өвс  буюу 44 тн, Цэргийн анги 2000 боодол 40 тн өвс тус тус бэлтгээд байна.  Өлзийт сумын Бадамжунай хоршоо Хоньчийн нуруунаас 100 тн, Өлзийт сумын 3 бүлэг сумандаа, Уянга сумын ойн нөхөрлөл Баян-Өлтөд, Баруунбаян-Улаан сумын “Баян дөхөм” хоршоо Шар бүрдэнд, Төгрөг сумын Хаяагаас малчид өөрсдийн хүчээр хадлан бэлтгэж байна. Сумдын аюулгүй нөөцөд нийт 1900 тн өвс, 760 тн хүчит болон багсармал  тэжээлийг бүрдүүлэхээс 179 тн өвс, 0,5тн тэжээл бэлтгэж  байна. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 539 тн өвс, 269 тн тэжээл бэлтгэхээс 36,5 тн өвсийг худалдан авч аймгийн аюулгүйн фондонд төвлөрүүлээд   байна.
-          Малын тоо толгой өсч байгаатай холбоотой бэлчээр, бэлчээрийн  усан хангамжийг сайжруулах, хамгаалах талаарх асуудалд илүү анхаармаар юм шиг.
-          Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй худаг Улсын төсвийн хөрөнгөөр Баруунбаян-улаан суманд 1 /2014 онд хийгдэлгүй үлдсэн худгийг нөхөн гаргуулсан/,   орон нутгийн төсвийн хөрөнгөөр Богд суманд 2, Баянгол суманд 1, Баян-Өндөр суманд концессийн гэрээгээр 1 нийт 5 худаг гаргасан. Мөн энгийн уурхайн худгийг 9 дүгээр сардаа багтаан малчид, бүлэг хоршоод өөрсдийн хүчээр сэргээн засварлах заавар зөвлөмжийг хүргүүлэхээр ажиллаж байна.  Бэлчээрийн хортон мэрэгчийн судалгааг аймгийн МХГазар, сумдын ЗДТГазартай хамтран жил бүр хийдэг бөгөөд 2016 онд УХЭШХүрээлэнтэй хамтран хийсэн. Хөнөөлт мэрэгч амьтан их хэмжээгээр тархсан Нарийнтээл суманд 30.0 га, Хайрхандулаан суманд 10.0 га, Уянга суманд 20.0 га нийт 60.0 мян  га-д 120.0 сая төгрөгний улсын төсвийн хөрөнгө оруулалтаар микробиологийн аргаар мэрэгчтэй тэмцэх ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажилд аймгаас хувиарласан 3.3 сая төгрөгийг аймгийн ОНХСангийн Гамшгаас хамгаалах зардлаас гарган сумдын малчид, болон ард иргэдтэй хамтран ажилсан. 10 дугаар сард Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Есөнзүйл, Хужирт, Хархорин сумдад энгийн механик аргаар 30.0 га-д бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулахаар дээрх сумдын Засаг дарга нартай гэрээ хийгдэж ажил эхлээд байна.
-          Малын чанар сайжруулах талаар аймаг орон нутгаас ямар бодлого баримталж байна вэ?
-          “Баянгол” омгийн хонинд хаврын ангилалт хийж 270 хурган хуцыг шилж сонгон, ялган тэмдэглэж сумдаас захиалга авч үржлийн өсвөр хээлтүүлэгчийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор Гучин-Ус, Хайрхандулаан, Төгрөг, Зүүнбаян-Улаан сумдын малчдын захиалга ирж худалдан авах ажил хийгдэж байна. Мөн 22697 хуц, ухныг 101 малчинд багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолын дагуу суурилан маллуулж байгаагаас Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Гучин-Ус, Сант, Төгрөг, Тарагт, Зүүнбаян-Улаан, Хархорин, Баянгол, Баян-Өндөр  сумд хээлтүүлэгч малын 20 хувьд 597 хуц, 549 ухнанд хянан баталгааг хийснээс  хийж жишигт тэнцээгүй 83 хээлтүүлэгчийг үржлээс хасах заазлах арга хэмжээ авсан. Говийн зарим сумдууд 10 дугаар сарын 1-ээс эхлэн хуц, ухныг малчин өрхүүдэд өгөх ажил хийгдэж эхлээд байна. мөн малын үүлдэр угсааг сайжруулах, малчид шилмэл хээлтүүлэгчийг худалдаалах, солилцох замыг нээж өгөх зорилгоор “Баянгол омгийн 15000 хонин сүрэгт намрын үзлэг ангилалтийг 10 дугаар сарын 10-аас эхлэн зохион байгуулж ангилалтын ажил хийгдэж байна. 
-           Мал бэлтгэл, малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар улс болон орон нутгийн хэмжээнд хийгдэж байгаа ажил байна уу?
-          Одоогоор аймгийн хэмжээнд 6 сая гаруй  мал намаржиж байна. Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас мах экспортонд гаргах чиглэлээр шургуу ажиллаж эхлэнэ гэсэн мэдээг өгч байгаа тул энэ жил малчид малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, зах зээлд борлуулах хүсэл, санал их байна. Мал мах, түүхий эдийн үнэ буурсан нь малчдад малаа борлуулахад хүндрэл учруулж байгаа тул ХХААГазар дотоодын мах бэлтгэлийн ААНэгж болон гадаадад мах гаргах ААНэгжтэй хамтран ажиллах бүхий л судалгааг явуулж байна. Гадаадад мах бэлтгэх ААНэгжүүд эрх авсан боловч хилийн хорио цээрийн хяналт, зөвшөөрлийн асуудлаас хойшлогдож байгаа бөгөөд энэ асуудал шийдэгдвэл сумдын ЗДТГазраар дамжуулан мэдээллийг хүргүүлж ажиллана.  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу  2015 оны хонь, тэмээний ноосны урамшуулал энэ оны 5 дугаар сард 8705 малчин өрхийн 1,5 тэрбум төгрөг орж ирсэн. 2016 оны ноосны урамшууллын 19 сумын 9901 малчин өрхийн 65 тн тэмээний ноос, 1757 тн хонины ноосны баримтыг  хүлээн авч баталгаажуулан Мал хамгаалах санд хүлээлгэж өгөөд байна. 2015 онд 19 сумын 357.396 ширхэг богын арьс,  17.325 бодын шир, нийт 1.3 тэрбум төгрөгийн арьс ширний баримт, материалыг Мал хамгаалах санд хүргүүлж Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал гарсан боловч Сангийн яамны санхүүжилт хүлээгдэж одоогоор урамшуулал одоогоор олгогдоогүй байна.
-          Ярилцлагынхаа төгсгөлд аймаг сумын аюулгүй нөөц бүрдүүлэлтийн талаар товч мэдээлэл хүргэхгүй юу?
1.   Аймгийн хэмжээнд 975,5 га-д малын тэжээл /ногоон тэжээл/ тариалсан бөгөөд 2131 тн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарч байна.
2.   1132 га мөндөрт цохигдож, нийт цохигдсон талбайн ургацыг ногоон тэжээлд шилжүүлэн тооцоход 32480тн болж байгаа бөгөөд үүнээс 50 хувийг хураан авах боломжтой гэж тооцоход 16240тн ногоон тэжээл хураан авна.
3.   Төв аймгийн Цээл суманд 1 боодол өвс 2800-3000 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Энэ нь манай аймгаас 400 км зайтай буюу ирэх очихийн 800 км.
4.   Манай газар шатахуун, цалин хөлс, тээврийн зардлыг тооцон 7000 төгрөгөөр 500 боодол өвс аймгийн нөөцөд нийлүүлэх боломжтой.
5.   Аймгийн хэмжээнд ЕБСургуулийн сурагчдын дунд өвс тэжээл, элгэвч, нэмнээ, бээлий нийлүүлэх сарын аян зохион байгуулж ажиллах талаар БСГазартай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Задгай өвсийг боож нөөцөд нийлүүлэх боломжтой.
-          Ярилцсанд баярлалаа.