Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11 сарын 08, 09-ний өдрүүдэд хуралдаж ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Анхдугаар хуралдааны дэг батлах тухай, Тооллогын комисс байгуулах тухай, ИТХ-ын даргыг сонгох тухай, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох тухай, Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ИТХ-ын 15 төлөөлөгчийн буюу 100 хувийн саналаар бие даагч У.Алтанхүү сумын ИТХ-ын даргаар сонгогдон, ИТХ-ын Тэргүүлэгчдийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.
Сумын Засаг даргад 2 хүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд МАН-аас нэр дэвшигч нэрээ татан авч 15 төлөөлөгчийн буюу 100 хувийн саналаар бие даагч Л.Мөнхбадрахыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулахаар уламжлах тогтоолыг батлав.