Хүйтний
улирал эхэлж цас их орж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны 01
дүгээр албан даалгавар, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр албан даалгаврыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд НААҮГ-тай хамтран нийт 307 аж ахуй нэгжийн 1524 иргэн
хуваарьт газраа буюу байгууллагын гаднах орчны 50 метр газрын цас мөсийг
өнгөрсөн 7 хоногт цэвэрлэсэн байна.